Монгол, Солонгос найзуудын нөхөрлөлөөр бүтсэн гэрэл зургийн үзэсгэлэн
СОЛОНГОСЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН PYO HYOUN JUN /SEAN PYO/, ТУСГАЛ ГЭРЭЛ ЗУРГИЙН КЛУБИЙН Б.БАТБИЛЭГ, Ч.ГАНЖАВХЛАН НАРЫН ХАМТАРСАН “HORIZON FLOWS THROUGH THE PEOPLE” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРЫН 8,9-НЫ ӨДРҮҮДЭД МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН “SENGERAGI MONGOLIAN ART GALLERY”-Д ДЭЛГЭГДЭЖ БАЙНА.
몽골에서 9월 08일에서 09일까지 “SENGERAGI Mongolian art gallery”에서 열리고 있는 “Horizon flows through the people” 사진전을 한국인 작가 Pyo Hyoun Jun /Sean Pyo/, “Tusgal” 사진 클럽 멤버 B.Batbileg, Ch.Ganjavkhlan은 함께 열고 있는 사진전을 방문했습니다.

Солонгос зурагчин Sean Pyo “Би 2011 онд Жавхаа гэх монгол залуутай уулзсан. Түүнээс хойш би 8 жилийн хугацаанд 12 удаа монголд ирж ихэнх аймаг, сумдаар нь аялсан. Эхлээд зүгээр л найзуудын аялал байсан бол яваандаа аяллын том багтай болтлоо өргөжсөн. Эхлээд монголын байгалийн сайханд нь дурласан бол дараа нь монгол хүн, нүүдэлчин амьдралын хэв маяг, онцлогт илүү гүн гүнзгий татагдах болсон. Дээр нь маш олон монгол найзуудтай болсон. Энэ л миний монголд дахин дахин ирэх шалтгаан болсон.” гэлээ.
한국 사진 작가 Sean Pyo 는
“저는 2011년에 Javhaa를 처음에 만났습니다. 그 이후로 8년 동안 12번 몽골 자연 여행 하러 왔습니다. 몽골의 모든 아이막과 솜을 가봤어요. 처음에는 단지 친구들이랑 우정 여행을 떠났지만 나중에 더 큰 팀을 만들고 점점더 커져서 그룹이 되었습니다. 처음에는 몽골의 자연의 아름다움에 빠졌지만 점점 더 몽골 사람, 몽골 유목민의 생활 방식과 몽골 문화의 매력에 빠졌습니다. 또한 몽골 친구들도 많이 사귀게 되었고, 이 모든 것들의 제가 몽골에 다시 오고 싶어하는 원동력이라고 볼 수 있습니다” 라고 말씀하셨다.
Үзэсгэлэнгийн гол утга учир нь “холбоос” буюу хүн болоод байгалийн холбоос, нөхөрлөлийг тухай өгүүлсэн.
이번 전시회의 주요 목적은 인간과 자연의 “연결”에 대해 이야기를 사진에 담았다고 합니다..

Sean Pyo зурагчин нэмж хэлэхдээ “Миний хувьд монгол хүмүүс хичнээн гайхалтай улсад амьдарч байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг. Үзэсгэлэнгийн эхний өдөр би монгол хүмүүст монголыг тайлбарласан. Энэ улсыг гаднын хүний нүдээр харах нь надад сонирхолтой байсан. Түүнчлэн монголын тухай ихэнх гадаад жуулчдын авсан зургуудыг харахаар дээр үеийн амьдрал, соёл уламжлалыг голчлон харуулсан байдаг. Гэхдээ монголын байгальд орчин үеийн онцлогтой шинж чанарууд их бий. Тэрний нэгэн илрэл нь хүмүүс юм. Тийнхүү би солонгос, монгол хүмүүсийг гол дүрээ болгож, тэднийг амилуулах гэж хичээсэн.” гэв.
사진 작가 Sean Pyo 는 “몽골 사람들은 자신의 얼마나 아름다운 나라에 살고 있는지 잘 모르는 것 같아요”. 전시회 첫 날 제가 몽골 여행의 대해서 몽골 사람들에게 설명해드렸어요. 외국인으로 눈으로 바라보는 몽골이 너무 흥미로웠습니다. 또한 외국인 관광객이 찍은 몽골 사진의 대부분은 옛날 생활과 문화를 보여줍니다. 그러나 몽골 자연에는 많은 현대적인 특징이 있습니다. 그 중 하나는 사람입니다. 그래서 저는 사진에는 한국인과 몽골인을 주인공으로 만들고 사람을 통해서 자연을 표현하려고 노력했습니다.
Энэхүү үзэсгэлэнг 2020 онд тохиох Монгол, Солонгос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Сөүл хотод гаргах юм байна.
작가는 이번 전시를 이어서 한국과 몽골 수교 30주년을 맞아 2020년에 서울에서 열릴 계획이라고 합니다. 또한 몽골 여행책도 준비중이라고 합니다.
Дараа дахин ирээрэй, найзууд минь.
다음에 또 오세요 친구들아~